Э.Ариунтунгалаг-Ажлын тайлан 2023/I хэсэг/

Э.Ариунтунгалаг-Ажлын тайлан 2023/I хэсэг/

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Э.Ариунтунгалагийн 2023 оны ажлын тайланг цувралаар хүргэж байна. 

25 дугаарх цэцэрлэг

Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 240 хүүхэд хүлээн авах багтаамжтай 25 дугаар цэцэрлэгийн шинэ барилга 2021 онд ашиглалтад орж хүүхдүүдээ хүлээн авч ажиллаж байна.

Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн шинэ байр 

Цагдаагийн байгууллагын зорилго, зорилтын хүрээнд алба хаагчдын эрүүл, аюулгүй орчинд ажиллах нөхцөл, боломжийг хангах зорилгоор Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн шинэ байрыг 2020 онд улсын төсөвийг хөрөнгө оруулалтаар барж ашиглалтад оруулсан.

Авто болон явган хүний зам 

Тус хорооны нутаг дэвсгэрт байрлах Их тойруу гудамж 73/9, 73/10, 73/11 дүгээр байрнуудын хороонд хатуу хучилттай авто зам болон явган хүний замыг дүүргийн төсвийн хөрөнгөөр 2020 онд хийж ашиглалтанд оруулсан. 

Их сургуулийн гудамж 30, 39, 40 дүгээр байрны дундах замыг 2020 онд дүүргийн төсвийн хөрөнгөөр хатуу хучилттай авто зам тавьсан.

Залуучуудын өргөн чөлөө гудамж 43, 45, 46 дугаар байрны дундах замыг 2020 онд дүүргийн хөрөнгөөр хатуу хучилттай авто зам тавьсан.

Сүхбаатарын гудамж 11/1, 11/2 дугаар байрнуудын хоорондох эвдэрсэн авто замыг 2020 оны дүүргийн төсвийн хөрөнгөөр хатуу хучилттай авто зам тавьж засварласан.

Их сургуулийн гудамж, 21, 22-р байруудын авто замыг 2021 оны нийслэлийн төсвийн хөрөнгөөр засварлав. 

Нэгдсэн үндэстний гудамж, 8, 34, 36, 37-р байруудын дундах авто замын нөхөөс, засварыг 2021 оны нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж засав.

Байрны засвар, үйлчилгээ

Бага тойруу гудамж 38 дугаар байрны гадна талын фасад засварыг 2020 оны дүүргийн төсвийн хөрөнгөөр хийж зассан.

Сүхбаатарын гудамж 47 дугаар байрны гадна талын фасад засварыг 2021 оны дүүргийн төсвийн хөрөнгөөр хийж засав.